БАЯН-ӨЛГИЙ: 57 эмэгтэй аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна

279


Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн салбарын эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.

-Аймгийн нийт хүн амын /108376/ 50,1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
-2021 оны байдлаар 1692 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс 1318 компанийн 330-ыг нь, 55 нөхөрлөлийн 11-ийг нь, 319 хоршооны 59-ийг нь эмэгтэй хүн удирдаж байна.
-Баян-Өлгий аймаг 7018 төрийн албан хаагчтай. Төрийн алба хаагчдын 64,7 хувь нь буюу 4544 нь эмэгтэй.
-Тус аймгийн 3765 эх “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 7328 эх “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн мөнгөн тусламж авч байна.
-Жил бүр 450 орчим иргэн “Эхийн алдар” І, ІІ зэргийн одон шинээр авдаг.  
-Гэрлэлтээ бүртгүүлсэн эмэгтэйчүүдийн 90.5 хувь нь бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой.

-Эмэгтэйчүүдийн 48 хувь нь хөдөлмөр эрхэлдэг.
-Аймгийн хэмжээнд 14946 малчин байгаагийн 4882 нь эмэгтэй малчин байна.
-Аймгийн ажиллах хүчний нөөцөд 44767 иргэн байгаа. Үүний 20861 нь эмэгтэй. Ажиллах хүч гэж тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүмүүсийг хэлнэ.
-Амьд төрсөн 100 эмэгтэй хүүхэд тутамд ногдох амьд төрсөн эрэгтэй хүүхдийн тоо 103.9 байна.
-Аймгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76,5 байгаа. Энэ нь тус аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас 5,43 насаар, улсын дунджаас 5,51 насаар өндөр үзүүлэлт юм.
-Өнгөрсөн онд 2977 эх хүүхэд төрүүлсэн. Үүний 2914 нь гэр бүлтэй, 63 нь гэр бүлгүй.
-Аймгийн хэмжээнд 3980 эмэгтэй албан бус хөдөлмөр эрхэлдэг.
-Бүртгэлтэй 2479 ажилгүй иргэн байгаагийн 1,715 нь эмэгтэй байна.
-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 39 төлөөлөгчийн 5 нь эмэгтэй.
-Баян-Өлгий аймгийн 13 сумын дотор Толбо сумын Засаг даргаар эмэгтэй хүн /Н.Еркежан/ ажиллаж байна.
-Тус аймгийн 13 сумаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 329 төлөөлөгчийн 52 нь эмэгтэй төлөөлөгч. Үүнээс Цэнгэл сумын ИТХ-ын даргаар эмэгтэй хүн /А.Жанбота/ ажилладаг. Мөн Хурлын зөвлөлийн гишүүнээр 13, нарийн бичгийн даргаар 4 эмэгтэй тус тус ажиллаж байна.  
- 2022 онд эмэгтэй хүн оролцсон 37 гэмт хэрэг бүртгэгдсэн.
-Аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийн дундаж цалин 1 010 000 төгрөг байгаа нь улсын дунджаас 386 300 төгрөгөөр бага байна.
-Аймгийн хэмжээнд 2539 өрх толгойлсон эх бий. Үүний 1123 нь 3 хүртэл, 954 нь 3-5, 462 нь 6 ба түүнээс дээш өрхийн гишүүнтэй. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn