БАЯН-ӨЛГИЙ: Эмэгтэйчүүд Ховд голыг хамгаалах асуудлаар зөвлөлдөв

180


Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаа хамтран "Ховд голын эх ба эмэгтэйчүүд" зөвлөгөөнийг Өлгий хотод зохион байгуулав.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уг ажил нь Ховд гол, түүний ашиглалт, орчны бохирдлын талаарх эмэгтэйчүүдийн ойлголтыг нэгтгэх, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх зорилготой аж. Холбогдох санхүүжилтийг Дэлхийн байгаль хамгаалах сангаас шийдвэрлэжээ. Зөвлөгөөнд бүх сумын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс 300 гаруй эмэгтэй оролцов.

Зөвлөгөөнөөр Монголын тандан судлаачдын холбооны захирал, доктор Б.Эрдэнэ "Байгаль орчныг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо", Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн С.Жадыра "Усны боловсрол ба эмэгтэйчүүд", Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле "Ус ба эрүүл мэнд", Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын байцаагч К.Майрагүл "Хуванцар сав ба усны аюулгүй байдал" сэдвээр тус тус мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн төвд Ховд голын эрэгт цэвэрлэгээ хийв. Тус ажилд 64 байгууллагын 500 гаруй албан хаагч оролцсон ба голын эргээс 12 тонн хог хаягдал цэвэрлэж, нэгдсэн хогийн цэгт буулгалаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn