БАЯН-ӨЛГИЙ: 60 малчин өрхийг 300 сая төгрөгөөр малжуулна

392
Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр"-ийн хүрээнд малчин өрхийг малжуулах ажлыг зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд малчин өрхүүдийг малжуулахад зориулж 300 сая төгрөг батлагджээ. Харин хөтөлбөрт хамрагдахаар 65 иргэн өнгөрсөн тавдугаар сард хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 12 сумын 60 иргэнд мал хүлээлгэж өгөх ажлыг өнгөрсөн долоо хонгоос эхлүүлж байгаа.  Энэ хүрээнд хөтөлбөрт хамрагдсан Буянт сумын 4 малчин өрхөд тухайн сумын 4 малчнаас 164 толгой хонь, 4 ямаа бүгд 168 толгой үржлийн малыг 20 сая төгрөгөөр худалдан авч өгөв. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд өнөөдөр Бугат суманд ажиллаж байна.

Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт 18-45 насны, хоёроос доошгүй гишүүнтэй, малгүй болон богд шилжүүлэхэд 150 хүртэл толгой малтай, цаашид мал маллах боломжтой малчин өрхүүдийг хамруулах журамтай. Малжуулсан иргэд авсан малынхаа үнийг 36 сарын дотор мөнгөн хэлбэрээр 100 хувь эргүүлэн төлөх аж. Ташрамд сануулахад, 2021 онд 63 сая төгрөгөөр Алтанцөгц, Улаанхус сумаас тус бүр 3, Ногооннуур, Цэнгэл сумаас тус бүр 4 өрхөд нийтдээ 4 адуу, 14 үхэр, 181 хонь, 323 ямааг худалдан авч өгсөн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn