Зориулалтын бус газарт бохир ус асгасан ААН-үүдэд хариуцлага тооцов Нутгийн мэдээ / Нийгэм 2022/04/19 17:46 441 Хуваалцах Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт бохир ус асгаж байна гэх гомдол мэргэжлийн хяналтын байгууллагад иржээ. Тус гомдлын мөрөөр хяналт шалгалт хийхэд Өлгий сумын Засаг даргын тамгын газар болон Хот тохижуулах албанаас байгуулсан гэрээний дагуу зориулалтын бус газарт иргэн, аж ахуйн нэгжүүд ил задгай бохир ус асгасан нь тогтоогдсон байна. Тиймээс холбогдох байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ тооцож, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг цуцлах, зориулалтын бус газар хог хаягдал асгуулахгүй байх улсын байцаагчийн хугацаат албан шаардлага хүргүүлжээ.скачать dle 12.0 441 Хуваалцах Facebook Twitter