Зориулалтын төхөөрөмжөөр янданг хөөлөхдөө орчныг бохирдуулахгүй байхыг зөвлөлөө

363

Сүүлийн жилүүдэд айл өрхүүдийн ханан пийшингийн хөөг тусгай төхөөрөмжөөр хөөлдөг болсон. Гэвч янданг ийм аргаар хөөлөх нь орчныг ихээр бохирдуулж, хүмүүсийн амьдралд хүндрэл учруулж байгааг орон нутгийн иргэд шүүмжилж байна.
Иймээс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өлгий сумын иргэдийн гомдлын мөрөөр яндан хөөлөх үйл ажиллагаа эрхэлдэг иргэдтэй уулзаж Эрүүл ахуйн тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангахыг санууллаа.
Мөн яндан хөөлөх явцад үлээгч төхөөрөмжөөс сорогдон гарч байгаа хөө тортгийг агаарт дэгдээхгүй байх, шуудай эсвэл шүүгч фильтр ашиглах, нийтийн эзэмшлийн зам талбай болон айлуудын хашаа, орчин тойрныг бохирдуулахгүй байх, бохирдсон тохиолдолд цэвэрлэгээ хийж, хөө тортгийн хаягдлыг цэвэрлэн ачиж зайлуулах талаар улсын байцаагчийн зөвлөмж өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn