Алтанцөгц, Бугат суманд хорио цээрийн дэглэм тогтоов

456

Баян-Өлгий аймгийн Өлгий, Алтанцөгц суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Алтанцөгц, Бугат суманд нэмж мал өвчилсөн тул гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний голомтыг хумих, таслан зогсоох зорилгоор аймгийн Засаг даргын 2022 оны 194 дүгээр захирамж гарч, Алтанцөгц сумын 1, 4 дүгээр баг, Бугат сумын 1, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт энэ сарын 28-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоон хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоолоо.
Хязгаарлалт 20 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Үүнтэй холбогдуулан Өлгий сумын «Хотгорын хөтөл»-ийн хяналтын цэгээр зөвхөн нүүрс тээврийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний, Бугат сумын «Хар үзүүр», Алтанцөгц сумын «Хүйтэн хөтөл», Баяннуур сумын Морины барианы хяналтын цэгүүдээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон шатахуун тээврийн хэрэгслүүдийг холбогдох бичиг баримтуудыг үндэслэн ариутгал, халдваргүйтгэл хийж нэвтрүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn