БАЯН-ӨЛГИЙ: Нутгийн 80-90 хувь нь цасан бүрхүүлтэй байна

229


Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сард агаарын дундаж температур -18-24 градус хүйтэн буюу олон жилийн дундаж орчим байна. Сарын нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 градусаар дулаан, бусад хугацаанд олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджийн орчим байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи ширүүсэж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй. Одоогоор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80-90 хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Алтай, Булган,  Сагсай, Улаанхус, Толбо, Цэнгэл сум, Дэлүүн сумын Ганц мод, Тал нуур багуудад цасны дундаж зузаан 8-14 см, уулархаг нутгаар 20-30 см, хунгарласан газраар 30-60 см байгаа. Бусад нутгаар 2-5 см, уулархаг нутгаар 7-13, хунгарласан газраар 20-30 см цастай. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn