Баян-Өлгийн нутгаар энэ сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

370

Баян-Өлгий аймагт 4 дүгээр сарын цаг агаарын олон жилийн дундаж температур 4-10 хэм хүйтэн байдаг бол энэ жил ч тухайн түвшинд байх төлөв ажиглагджээ. Агаарын температур хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–4 хэмээр дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хагаст 2–5 хэмээр хүйтэн байна.
Тухайн сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас бууна.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе ба гуравдугаар арав хоногийн эхээр 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn