БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн музейд бий биелгээний танхим байгуулав

202



Соёлын яам, Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургууль хамтран “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулах нь” төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн сангийн санхүүжилтээр 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд тухайн хугацаанд судалгааны ажил хийх, баримтат кино бүтээх, бий биелгээний судалгаа, сургалт явуулах, ном, гарын авлага гаргах, олон улсын эрдэм шинжилгээний хурал, фестиваль зохион байгуулах зэрэг ажлыг хийх аж. Мөн төслийн эцсийн үр дүнд “Монгол бий биелгээ”-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтаас Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад шилжүүлэх урьдач нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа.


Дээрх төслийн хүрээнд энэ сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Орон нутаг судлах музейд Бий биелгээний танхим нээв. Мөн төслийн санхүүжүүлэгч байгууллагаас шийдвэрлэж өгсөн 10 орчим сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг танхимд байрлуулав. Цаашид тухайн танхимд орон нутгаас багш томилон ажиллуулж, тодорхой хөтөлбөрийн дагуу хүүхэд багачууд, ард иргэдэд бий биелгээ заах, соёлын өвийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах ажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn