БАЯН-ӨЛГИЙ: 0-9 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний өвчлөл өндөр байна

293


Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн долоо хоногт амбулаториор 6843 иргэн үйлчлүүлснээс 346 хүнээс томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай нийт 246 хүн эмнэлэгт хэвтсэний 18,2 хувийг, түргэн тусламжийн 291 дуудлагын 26,1 хувийг тухайн төрлийн өвчний тохиолдол эзэлжээ. Амбулаториор үйлчлүүлэгчдэд дүн шинжилгээ хийхэд 0-11 сартай хүүхдүүдийн 14.6 хувь, 1 настай хүүхдүүдийн 13 ,2-4 настай хүүхдүүдийн 9.2,5-9 настай хүүхдүүдийн 10.6 хувь нь томуугийн шалтгаантай ба 0-9 насны хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр байгаа аж.
Харьяаллаар нь авч үзэхэд томуу, томуу төст өвчин Өлгий сумын “Мейрим” өрхийн эрүүл мэндийн төв болон Бугат, Булган сумдад өндөр үзүүлэлттэй байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийг идэвхжилийн түвшинд  байгаа хэмээн дүгнэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn