Коронавирусний халдварын 49 тохиолдол шинээр батлагдав
Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 135 хүнд түргэвчилсэн, 45 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 180 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 49 тохиолдол шинээр батлагдлаа.
Үүнээс Булган суманд 4, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Буянт, Ногооннуур, Толбо сумдад тус бүр 3, Цэнгэлд 1, Өлгийд 26 иргэнээс халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 8446 боллоо.
Өвчилсөн хүмүүсийн 7605 нь эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 105) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 111, Сансар эмнэлэгт 24, сумдын эрүүл мэндийн төвүүдэд 46, гэртээ 652 иргэн эмчлүүлж байна.
Эмчилгээ хийлгэж байгаа 833 иргэнээс 725 иргэний биеийн байдал хөнгөн, 92 иргэнийх хүндэвтэр, 16 иргэнийх хүнд байгаа ажээ.