Баян-Өлгий аймгийн Алтай суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна

338


Баян-Өлгий аймгийн Алтай суманд хээрийн түймэр гарчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, энэ сарын 4-ны өдрийн 20:50 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ. Түймэр  Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар, аймгийн төвөөс баруун зүгт 140 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т гарсан байна. Түймэр гарсан дуудлагыг  Аймгийн онцгой байдлын алба энэ сарын 4-ны өдрийн 10:00 цагт хүлээн авчээ.
Н.БАТАА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn