БАЯН-ӨЛГИЙ: Толбо нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

424

Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 83 дугаар тогтоолоор тус аймгийн Толбо сумын нутагт орших Толбо нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Тус шийдвэр нь байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгал, амралт, аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах зорилготой аж. Тус тогтоолын хүрээнд Толбо нуурын эргэн тойрны 19024 га газар орон нутгийн хамгаалалтад орж байгаа. Хамгаалалтад байлгах хугацаа 20 жил байна.

Байгаль орчны сайдын 2000 оны 7 дугаар тушаалд зааснаар орон нутгийн хамгаалалтад  авсан  газар нутагт ургамал,  амьтны өсөж  үржих нөхцөлийг хангах,  хөрсийг нөхөн сэргээх,  түүх,  соёлын дурсгалыг сэргээн засварлах арга хэмжээ авах бөгөөд зохих зөвшөөрөлтэй  ан амьтан агнах, барих, батлагдсан зураг төсөл,  зөвшөөрлийн дагуу  амралт,  аялал  жуулчлалын бааз,  үйлчилгээний цэгүүд  байгуулах,  зам  тавих, судалгаа шинжилгээний ажил явуулах,  сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх, экологийн боловсрол хүмүүжил олгох сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг.
Ташрамд сануулахад, Толбо нуур нь аймгийн төв Өлгий хотоос 45 км зайд, далайн түвшнээс 2079 м өндөрт оршдог. Нуурын урт нь 21,5 км, өргөн нь 7 км, дундаж гүн нь 12 метр юм. Сүүлийн жилүүдэд нуурыг эрэгт амрах гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдсэн ба  3 амралтын газар үйл ажиллагаа явуулж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn