Алтай Таван богдын байгалийн цогцолбор газарт 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

316
Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-2” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт 2022-2027 онд үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. Тус төсөл нь аялал жуулчлалаар дамжуулан нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангах, оролцоог нэмэгдүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах замаар ажлын байрыг бий болгох, жуулчдын урсгалыг нэмэгдүүлж орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд уулын байгалийн цогцолборт газарт 2 сая ам. долларын ажил хийнэ.  
Тухайлбал, зам дагуу зургаан цэгт отоглох, хоноглох, төлбөр хураах цэг, ариун цэврийн байгууламж, автомашины зогсоол, Алтай Таван богд уулын Тахилгын овооны хажууд түр амрах байр, Шивээт хайрхан, Ойгорт нутгийн брэнд бүтээгдэхүүн худалдаалах цэг, Хадны зургийн мэдээллийн төв, Бүргэдийн баяр зохион байгуулах цогцолбор барих ажээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn