Засгийн газрын тэргүүн Кибер аюулгүй байдлыг хамгаална

326

2021.12.16  Сүүлийн 10 гаруй  жил янз бүрийн шалтгааны улмаас хойшлогдоод  байсан Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийг парламентад хэлэлцэн батлав. “Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улсууд бие даасан хуулиа батлан гаргасан бол ийнхүү Монгол Улс тэдний эгнээнд нэгдэв. 
 
2022.05.01 Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль хэрэгжиж эхлэв. Ингэснээр үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллаж эхэлсэн юм.  Тус зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллаж байна. 
 
 
Кибер аюулгүй байдлын тухай хууль хэрхэн хэрэгжиж байна вэ?
Онц чухал объектууд кибер халдлагад өртсөн бол. Хуулийн үйлчлэлийн хүрээнд Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх  Мэдээллийн аюулгүй байдлын газрыг өргөтгөөд Үндэсний төв байгуулжээ. Энэ төв нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. Тус төвийнхөнд кибер халдлагуудыг бүртгэж, хянаж, зохих арга хэмжээ авдаг эрх, үүргийг олгожээ.  
Иргэн, хуулийн этгээд кибер халдлагад өртсөн бол. Нийтийн төвд хандаж асуудлаа шийдүүлнэ.  Нийтийн төвийг Цахим хөгжлийн яамны харьяанд цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулжээ. 
 
Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг Д.Баасандамба удирдаж байна 
Мөн тус хуульд зэвсэгт хүчний кибер командлал нь тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангах талаар тусгажээ. Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулж, командлагчаар бригадын генерал Д.Баасандамбыг томилжээ.  Тэрбээр “Монгол Улс кибер аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй цөөхөн улс орны нэг бөгөөд кибер аюулгүй байдлын индексээр дэлхийн улс орнуудаас 103-т, бүс нутгийн орнуудын зэрэглэлээр 17-д эрэмбэлэгдэж, олон улсад шуугиан тарьсан хэд хэдэн зохион байгуулалттай халдлагуудад манай төрийн байгууллагууд өртөж байсан. Нөгөө талаас, НҮБ-д бүртгэлтэй 195 орчим орноос 67 орон кибер цэрэгтэй болжээ.  Харин хууль хэрэгжиж эхэлснээр энэ асуудал ахиц дэвшил гарна хэмээн хууль санаачлагчид болсон мэргэжлийн байгууллагынхан үзэж байгаа юм.
 
Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Зөрчлийн тухай, Харилцаа, холбооны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байна.  
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 147 (6879)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn