Барилын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болов

302

Баян-Өлгий аймгийн барилгын салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Өлгий хотод өнөөдөр боллоо. “Барилгын салбарын бүтээн байгуулалт, хариуцлага, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх" уриан дор зохион байгуулсан уг уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамет, Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Д.Батням, С.Давааням, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Р.Гажайв, онцгой байдал, мэргэжлийн хяналт болон цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, барилга, угсралтын 40 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөний үеэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат «Барилгын салбарын хууль журмын хэрэгжилт», Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Х.Жанибек «Худалдан авах ажиллагааны талаар гарсан шинэ журам, анхаарах асуудлууд», Онцгой байдлын газрын дарга З.Азат «Барилга, байгууламжийн зураг төсөлд хяналт хийх, галын аюулгүй байдлыг хангуулах», Суат компанийн ерөнхий инженер Н.Мухтар «Ариутгах татуургын шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал»  зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж хэлэлцүүллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn