Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон хугацааг сунгав

364

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын ээлжит VIII хуралдаан энэ сарын 9-ний өдөр болж цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанаар Цэнгэл сумын төв дэх Ховд голын цөмөрсөн гүүрийг сэргээн засахад шаардлагатай санхүүжилтийн төсвийг хянаж, аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авахаар болов.
Баяннуур сумын 1 дүгээр багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэхээр тогтов.
Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд бүх төрлийн хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон хугацааг энэ сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn