Дулааны станцын гэмтлийг зассан ч өөр газар шугам хагарч халаалт тасалдав

284

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангадаг "Эрчимбаян-Өлгий" компанийн Дулааны цахилгааны станцын зуухны гарах шугам өчигдөр орой орон нутгийн цагаар 18:00 цагийн үеэр буудсан байна.
Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан аж. Компанийн инженер техникийн ажилчид гэмтлийг бүрэн засварлаж 22:29 цагаас дулаан түгээж эхэлсэн хэмээн мэдэгдсэн боловч зарим айл өрх, орон сууцанд одоог хүртэл халаалт ирээгүй байна.
"Зуухны гэмтлийг засварласан боловч өөр нэг газраас шугам хагарч, хотын төв хэсэг халаалтгүй байгаа. Өчигдрөөс гэмтсэн шугамыг олохоор ажиллаж байна" хэмээн дулаан дамжуулах төвөөс мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn