Бөхөнгийн эврийг худалдсанаар хулгайн ан, хууль бус наймааг гааруулах эрсдэлтэй гэв

5

Узбекистаны Самарканд хотноо арваннэгдүгээр сарын 24-нөөс энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилсэн Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын талуу­­дын 20 дугаар бага хурлын (CITES COP20) үеэр Ка­захстан улсаас дэвшүүлсэн бөхөнгийн эвэр худалдах саналыг баталжээ. Тэгвэл Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс эл шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Учир нь бөхөнгийн тоо тол­гой сүүлийн жилүүдэд өссөн ч эврийг нь худалдаж эхэлснээр хулгайн ан болон хууль бус наймааг гаа­­­руулах эрсдэлтэй гэж үзжээ. 
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэ­гийн ахлах судлаач, доктор Б.Бүүвэйбаатар “Бөхөн бол зөвхөн Монголд орших өвөрмөц дэд зүйл. Тоо толгой нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэдний хувьд Монгол орны нөхцөл байдал эмзэг хэвээрээ. Хэрэв хангалттай хамгаалж, хууль, эрх зүйн орч­­­ныг бүрдүүлэхгүйгээр эврийг нь худалдаж эхэлбэл олон улсын эрэлт огцом өснө. Ингэснээр хулгайн ан болон хууль бус наймааг “цэцэглүүлэх” эрсдэл­­­тэй. Улмаар бидний олон жилийн хөдөлмөр талаар болно” хэмээв.
Монголын байгаль хамгаалах сангийн мэдээлс­нээр манай улсад 23 мянган тоо толгой бөхөн байдаг бөгөөд Говь-Алтай, Ховд, Дорноговь, Өмнөговь зэрэг цөлөрхөг бүсийн байгалийн тэнцвэрийг хадгалдаг хо­­вор амьтан юм.
У.Сүрэн
https://www.unuudur.mn/a/279158
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn