БАЯН-ӨЛГИЙ: Мусульманчуудын ариун "Хурбан айт" баяр тохиож байна

147


Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох "Хурбан айт"энэ сарын 16-ны өдрөөс эхэлж байгаа. "Хурбан" нь "Аллах бурханд ойртох", "айт" гэдэг нь "эргээд ирсэн баяр баясгалаар дүүрэн өдөр" гэсэн утгатай. Баяр нийтдээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд шариатын хуулиар боломжийн амьдралтай мусульман хүн болгон хонь, ямаа, үхэр, тэмээ зэрэг салаа туурайтай малаар Аллах тэнгэрт өргөл барьж,  махыг нь бусадтай хуваалцах, ядуусыг зооглуулах зарчимтай. Энэ өдрүүдэд  мечетүүдэд /шашны сүм/ ч хурбаны мал гаргадагуламжлалтай.

Тус баяр нь энх тайван, эв нэгдэл, аз жаргалыг билэгддэг ба хүмүүсийн дунд хайр хүндэтгэл авчирдаг гэлцдэг.

Монголын казахууд нь ислам шашин шүтдэг бөгөөд 1990 оноос "Хурбан айт" баяраа сэргээн тэмдэглэх болжээ. Энэ жил  тус баяр нь УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаатай давхцаж байгаа тул өглөгт зориулж мал гаргахгүй гэж Монголын Мусульманы нийгэмлэгээс мэдэгдэв. Тус байгууллага өнгөрсөн онд Турк Улсын "Улаан хавирган сар" байгууллагатай хамтран 5 мянган бог мал гаргаж, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тусламж болгон тарааж байсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn