Монгол Улсын заан Б.Серикийн мялаалга наадам ирэх сарын 3-нд болно
Ардын Хувьсгалын 100,101 жил, үндэсний их баяр наадамд долоо даван шөвгөрч Монгол Улсын Заан цол хүртсэн Б.Серикийн цолны мялаалга наадам 9 дүгээр сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотноо зохион байгуулагдахаар болжээ.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ харьяа 439-р анги, "Сүлд" спорт хороо, "Ойгор Алтай" ХХК, "Бес Богда Бүргэдүүд" клубийн бөх Бередмуратын Серик нь 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд 5 даван шөвгөрч "Улсын начин" цол хүртэж байжээ.Тэрбээр 5-н жилийн дараа заан цолны болзлыг хангаж Баян-Өлгий аймгаас төрсөн 8 дахь Улсын заан цолтон болсон юм.