БАЯН-ӨЛГИЙ: Энэ онд 100 мянган ширхэг мод тарина

34


Баян-Өлгий аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ойн сангаа 0,8 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын дагуу өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 63 мянга, 2022 онд 172,9 мянган ширхэг мод тарьжээ. Мод тарих ажилд аймаг, сумын төсвөөс 672 сая төгрөг зарцуулсан байна. Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр 2022 онд тарьсан нийт модны ургалт дунджаар 77 хувь, 2023 оных 85 хувь байгаа аж.

Харин энэ онд аймгийн хэмжээнд 100 мянган ширхэг мод тарихаар төлөвлөж байгаа. Мод тарих үйл ажиллагаанд зориулж аймгийн Сум дундын ойн анги 153 мянга (бургас, улиас), "Балгын" компани 22 мянга (бургас, улиас), "Ногоон Өлгий ой" компани 8650 ширхэг суулгац (улиас, бургас, монос, өрөл, ранетка, үхрийн нүд, хайлаас, шар хуайс, бөөрөлзгөнө) тус тус нийлүүлэхээр бэлтгэл ажил хангаад байна.

Түүнчлэн Монгол Улсын Баян-Өлгий аймаг болон БНХАУ-ын Алтай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНХАУ-аас 2000 ширхэг гацуур модны суулгац оруулж ирж тарихаар төлөвлөж байгаа ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn