БАЯН-ӨЛГИЙ: 500 мянган мод тарих аян ирэх сарын 1-нээс эхэлнэ

348


Баян-Өлгий аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ойн сангаа 0,8 хувиар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд аймгийн төвд 113,3 мянга, сумдад 59,6 мянган ширхэг мод тарьсан байна. 

Харин энэ жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор "Аймгийн хэмжээнд 500 мянган мод тарьж ургуулах" аян өрнүүлэх тухай аймгийн Засаг даргын 181 тоот захирамж гарлаа. Тус аяныг ирэх сарын 1-нээс эхлэн 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд зохион байгуулна.

Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын багийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ахлуулан байгуулаад байна. Аймгийн хэмжээнд 500 мод тарьж ургуулах ажилд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийг татан оролцуулах аж. Сум дундын ойн ангиас өгсөн мэдээллээр одоо холбогдох бэлтгэл ажлаа хангаж байгаа ба мод тарих нүх ухах ажил эхэлсэн байна.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn