БАЯН-ӨЛГИЙ: Сургуулиудын "Эко танхим"-д тоног төхөөрөмж, тавилга хүлээлгэж өглөө

158


Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2, 3 дугаар үе шатыг 2020-2027 оны хооронд хэрэгжүүлж байгаа.

Тус төслөөс улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд орших Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур, Цэнгэл, Алтай,  Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулиудын “Эко танхим”-д шаардлагатай тоног төхөөрөмж, тавилгын хэрэгсэл хүлээлгэж өглөө.

Үүнд багш, сурагчийн ширээ, сандал,  номын шүүгээ, ханын самбар, олон үйлдэлт принтер, зөөврийн компьютер, ухаалаг самбар, зургийн аппарат зэрэг багтсан байна.

Зорилтот сургуулиудын “Эко танхим”-ын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, олгосон тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах зорилгоор бүх шатны оролцогч талуудын хамтарсан сургалтыг энэ сарын 18-ны өдө зохион байгууллаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn