Булган боомтоос Цагааннуур боомт хүртэлх авто замаар транзит тээврийг эхлүүллээ
![](/uploads/posts/2023-02/1676453479_63ec8f9a32bd7.jpeg)
Ингэснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачааг тээвэрлэх юм. Манай улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Засгийн газраас дэвшүүлсэн Боомтын сэргэлтийн бодлого ийнхүү бодит биеллээ олж, Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явах болсныг ЗТХЯ мэдээлэв.
БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг өнгөрсөн оны сүүлээр бүрэн ашиглалтад оруулсан билээ.