БАЯН-ӨЛГИЙ: Нэг малчин өрхөд 167 толгой мал ногдож байна

88

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 2 сая 46 мянган толгой мал тоолуулсан.

Тооллогын дүнгээс харахад малын тоо өмнөх оныхоос 209.7 мянга буюу 9,3 хувиар буурсан аж.

Аймгийн хэмжээнд 15793 малтай өрх малаа тоолуулсан нь  өмнөх оныхоос 9 өрхөөр буюу 0.1 хувиар өсжээ. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 37.59 хувь, 51-200 хүртэлх малтай өрх 42.49 хувь, 201-500 малтай өрх 16.9, 501-999 малтай өрх 2.58, 1000-2000 малтай өрх 0.32 хувь, 2001-ээс дээш малтай өрх 0.04 хувийг тус тус эзэлж байна.

Малтай нэг өрхөд ногдох малын тоо 2023 онд дунджаар 129 болж 9.3 хувиар буурсан. Харин малчин нэг өрхөд 167 толгой мал ногдож байгаа нь өмнөх оныхоос 20 толгой буюу 10.7 хувиар, 2021 оныхоос 35 толгой буюу 17.4 хувиар тус тус өссөн ажээ. 

https://montsame.mn/mn/read/335663скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn