БАЯН-ӨЛГИЙ: Өлгий хотод "гэрлийн багана" үзэгдэл ажиглагдав

183


Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 16-ны өдөр орой "гэлийн багана" үзэгдэл ажиглагдлаа. “Гэрлийн багана" хэмээх ховор тохиолддог үзэгдэл нь тэнгэр, газар хоёр гэрлийн багануудаар холбогдож байгаа мэт харагддаг боловч, эдгээр нь байшин, гудамж, машины гэрлүүд тэр хавийн агаар дахь мөсөн талстууд дотор хугарч ойсноос үүдэлтэй бий болдог аж.
Зарим тохиолдолд нар мандах үеэр, эсвэл жаргах үеэр яг адилхан зарчмаар "нарны багана" үзэгдэл ч ажиглагддаг байна. Гэрэл ойлгогч ийм талстууд ихэнхдээ агаар мандлын дээд хэсэгт маш хүйтэн нѳхцѳлд үүсдэг. Харин дэлхийн зарим газар хангалттай хүйтрэх үеэр газрын гадаргын ойролцоо бий болох тохиолдол ч байдаг ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn