Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргаар М.Ыбырайг сонгожээ
Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо хуралдаж, даргаа сонгосон байна. Хуралд 192 төлөөлөгч оролцсоноос 118 буюу 87 хувь нь Барилгын хөгжлийн төвийн дэд дарга асан М.Ыбырайг дэмжжээ. Түүнтэй УИХ-ын гишүүн Т.Аубакир өрсөлдсөн байна.
Мөн намын хорооны дэд даргаар Японд боловсрол эзэмшсэн н.Сeрикжанг сонгожээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир өөрийг нь Баян-Өлгий аймгийн МАН-ын даргаар ажиллуулах Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан гэж танилцуулахад гишүүд нь эсэргүүцэн, улмаар М.Ыбырайг олонхоороо дэмжжээ.