"Д.Бауыржан нь удаа дараа архи ууж, хүн зодсон" гэв

432

Баян-Өлгий аймгийн МАН-ын гишүүд Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Д.Бауыржаны талаар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатарт хандан гомдол хүргүүлжээ.
 
Уг гомдолд: “Баян-Өлгий аймгийн МАН-ын ....... бүгд хурал 2022 оны 02 сарын 11-нээс өмнө хийхээр намын тэргүүлэгчдийн хурлын шийдвэр гарсан болно. Тус шийдвэрийн дагуу бүх сум болон хорооноос тухайн хуралд оролцогч гишүүдийг сонгох хуралдааныг зарласан боловч одоогийн намын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Бауыржан өөртөө давуу байдал үүсгэж сум намын хороодын намын гишүүдийн хурал хийлгэхгүйгээр намын тэргүүлэгчдээр хурал хийсэн дүр эсгэн, өөрт нь санал өгөх хүмүүсийн нэрийг бичиж ирүүлэх үүрэг даалгаврыг сумын намын дарга болон хорооны намын үүрийн дарга нарт өгсөн байна.  
Иймээс МАН-ын орон нутгийн бүгд хурлын төлөөлөгчөөр сонгогдох дотоод ардчиллыг үгүй хийж, хуйвалдааны зарчмаар төлөөлөгч сонгож байгаа нь намын жирийн гишүүд бид маш их эсэргүүцэж байна. МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэж байгаа Д.Бауыржан удаа дараа архи ууж, танхайрч, хүн зодсон, мөн буу шийдмийн асуудалд холбогдож байсан, ухамсрын доройтолтой хүн байгааг танд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
 
Баян-Өлгий аймгийн МАН-ын даргыг сонгох хурлыг хуйвалдааны шинжтэй зохион байгуулж байгааг таслан зогсоож, сумын болон багийн намын үүрийн жирийн гишүүд дэмжигчдийн дунд хурал хийж, нууцаар санал хурааж намын бүгд хурлын төлөөлөгч болох боломжоор хангуулж өгнө үү! 
Манай аймгийн одоогийн намын хорооны түр дарга нь ковид-цар тахлаар халхавч хийж намын дотоод ардчилал болон намын дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Мөн бүх сумдын намын үүрийн дарга нарт овог нэгт өөрийн хамаатан, найз буюу хамаарал бүхий хүмүүсийг томилон ажиллуулж байгаа. Энэхүү дураараа аашилж байгаа Д.Бауыржан даргад арга хэмжээ авч, намын дүрэм журмын дагуу ажиллах чиглэл өгнө  үү! Энэ хүн нь одоо Засаг дарга хийж байгаа боловч эрүүгийн хэрэгт холбогдож байсан танхай хүн гэдгийг албан ёсоор хэлэхийг хүсч байна.” гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn