Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа үргэлжилж байна. Өчигдөр Улсын заан, харцага, начин цолтой гучин бөх өвдөг шороодоод б

269

Криштиану Роналду шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон түүхэн дэх анхны хөл бөмбөгчин боллоо. Өдгөө 38 настай португаль хөлбөмбөгчин 200 дахь тоглолтоо мягмар гаргийн орой Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Исландын шигшээ багтай хийжээ.  Исландын нийслэл хот дахь "Laugardalsvöllur" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 89 дэх минутад Роналду цорын ганц гоолыг оруулсан байна. Энэ гоол нь түүний хувьд Португалын шигшээ багийн төлөө хийсэн 123 дахь гоол нь болсон бөгөөд мөн л дээд амжилт юм.  Тоглолт эхлэхийн өмнө Криштиануд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд хийсэн тоглолтын тоогоор дээд амжилтыг эзэмшигчийн батламжийг гардуулан өгчээ.  Роналду шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтоо 2003 онд хийсэн байна. Олон улсын хөл бөмбөгийн түүх, статистикийн холбоо (IFFHS) Малайзын Сон Чин Аннаг (219 тоглолт) энэхүү дээд амжилтын эзэн гэж үздэг аж. Тэрбээр албан ёсоор тооцогдоогүй 24 тоглолтод оролцжээ. Португалийн хөл бөмбөгийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны дөрвөн тоглолтод бүгдэд нь хожиж, J хэсгийг тэргүүлж байна. "Евро 2024" тэмцээний шувтаргын тоглолт ирэх оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ний хооронд Германд болно. Роналду шигшээ багийнхаа хамтаар 2016 онд Европын аварга болж, 2018/19 оны Үндэстнүүдийн лигт түрүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn