Баян-Өлгий аймагт 14 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан осолд хариуцлага нэхэж зарим иргэд жагсчээ

346

Өнгөрсөн сарын 27-ны өдөр /2023.05.27/  Баян-Өлгий аймгийн Төв талбайд 15 хүүхэд гэмтсэн осол гарсан. Тодруулбал, хүүхдийн тоглоомын хийлдэг гургуур салхинд хийссэний улмаас 15 хүүхэд гэмтсэнээс нэг нь нас барж, дахин нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа юм. 
Уг хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй юм. Тэгвэл өчигдөр /2023.06.01/ буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Баян-Өлгий аймгийн зарим иргэд тус хэрэгт хариуцлага нэхэж төв талбайдаа жагссан байна. Тэд хэн нэгэн албан тушаалтнуудыг буруутгах бус хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулахыг шаардан ийнхүү жагссан гэдгээ энэ үеэр хэллээ. Тухайлбал, иргэн н.Ерболат "Уг осолтой холбоотойгоор аймгийн удирдлагууд хүүхдүүдийн эцэг, эхээс уучлалт гуйхыг шаардаж байна. Биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийг эргэж очоосой. Эрүүл болгохын тулд өөрсдөөс шалтгаалах ажлыг хийгээсэй. Хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлээсэй гэж хүсч жагсаж байна. Ер нь тоглоомын талбайд стандарт шаардлага тавьж ажиллаагүйд гайхаж байна" гэсэн юм. 
Ташрамд дурдахад, Одоогоор эмнэлэгт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн тоглоомыг ажиллуу
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn