Д.Маралбек: Би 2013 онд тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн зарлигаар Монголын иргэн болсон

328

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Маралбек нь Казахстан улсын иргэншилтэй  атлаа 2020 оны аймгийн Иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улаан хус сумаас сонгогдон ажиллаж байна гэх мэдээлэл гарсан. 
Тодруулбал, Казахстан улсын иргэн атлаа Монголын орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллах нь хууль зөрчсөн үйлдэл гэж олон нийт шүүмжилж байв. Тэгвэл бид Д.Маралбектэй холбогдож энэ талаар тодруулахад "Би Казахстан улсын иргэн биш. Надад тус улсын ямар ч бичиг баримт байхгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд зарлиг гаргаж 890 казах иргэнийг Монгол Улсын иргэнээр бүртгэсэн. Түүний нэг нь би. Зарлиг нь ч бий" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn