Мөсөнд боогдсон жараахайнуудыг голд нүүлгэн шилжүүллээ

248


Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилчид мөсөнд боогдсон олон тооны жараахайг аварсан байна.
Тодруулж хэлбэл, Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын Даян нууранд цутгадаг булгийн эхэнд олон тооны жараахай бөөгнөрч, мөсөнд хавчигдан боогдсон байжээ.
Үүнийг байгаль хамгаалагч нар ажиглалтаар тогтоож, жараахайнуудыг тухайн газраас 20 км зайд зөөвөрлөн урсгал устай голд нүүлгэн шилжүүлэх ажлыг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn