Ерөнхий сайд аа, Баян-Өлгийн Засаг даргаар Монгол хүн томил

325

Яг одоо Баян-Өлгий аймаг Засаг даргагүй, орлогч нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байгаа. Тэгвэл дараагийн Засаг даргаар  Монгол хүн томилохыг Ерөнхий сайд танаас хүсье.
Учир нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын төлөөлөгчид монгол хэл мэдэхгүй байна.
Хэдийгээр Засаг дарга нь Монгол хүн байхыг шаардаж байгаа нь олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлэх ч Баян-Өлгийд байдал хэцүүхэн болчихсон тул ингэхээс ч аргагүй.
Уг нь Монгол хэлний тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт монгол хэлээр хөтлөн явуулна гэж заасан байдаг.
Гэтэл Дэлүүн сумын ИТХ-ын дарга М.Абужалел монгол иргэн цөөхөн, байгаа казак иргэд нь сургууль соёл сураагүй учраас монгол хэл мэдэхгүй асуудал бий хэмээн хүлээн зөвшөөрчихсөн байна.
Тэгэхээр тухайн ИТХ-ын төлөөлөгч нар ч сургуульд суралцаагүй учраас монгол хэл мэддэггүй гэсэн үг үү. Тэдгээр төлөөлөгчид монгол хэл мэдэхгүй хэрнээ төрийн ажлыг хэрхэн явуулдаг гэсэн үг вэ.
Энэ мэтчилэн төрийн албыг төрлийн алба болгодгийн гайг иргэд, төр үүрмээргүй байна. Баян-Өлгийн 110 мянган иргэний дунд дөрвөд, урианхай, тува, халх ястнууд амьдардаг шүү дээ. Тэд ч бас төрийн үйлчилгээг төвөггүй хүлээж авдаг болмоор л байгаа.

https://erennews.mn/article/58480
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn