Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг албан тушаалаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Далелийн Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөллөө.
Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Хуанганы Арманд даалгалаа.