БАЯН-ӨЛГИЙ: Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх болсноо мэдэгдлээ

207
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тодорхой шалтгаануудын улмаас үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх болсноо өнөөдөр орой мэдэгдлээ. Тэрээр мэдэгдэлдээ, "Миний бие аймгийн Засаг дарга хэмээх нэн хариуцлагатай албан тушаалд 2020 онд томилогдож 25 сарын хугацаанд ажиллалаа. Харин өнөөдөр тодорхой шалтгаануудын улмаас өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж байна" хэмээжээ. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаа өгөх болсон шалтгаанаа намын нөхдийнхөө дунд үл ойлголцол бий болсон, мөн эрүүл мэндийн байдалтай холбоотой урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлага гарсан хэмээн тайлбарлав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn