Баян-Өлгийчүүд байгалиас 1.2 тэрбум төгрөг олсон ч, буцаагаад сохор зоос ч зарцуулаагүй

220

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг хуулийн хүрээнд ургамал, ус рашаан, ойн нөөц, ан амьтны нөөц ашигласны төлбөрийг төвлөрүүлэх, зарцуулахыг зохицуулсан.
Тэгвэл сүүлийн зургаан жилийн байдлаар байгалийн нөөц ашигласны төлбөрөөс нийт 123.5 тэрбум төгрөгийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулжээ. Тодруулбал, жил бүр 16-20 тэрбум төгрөгийг  зориулалт бусаар зарцуулсаар ирсэн байна.
Доорх хүснэгтэн мэдээллээс харвал, байгалийн нөөц ашигласны төлбөрийг Баян-Өлгий аймаг зориулалтын дагуу огт ашигладаггүй буюу дээрх хуулийг огт хэрэгжүүлдэггүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц ашигласны төлбөрөөс олсон орлогыг байгалийг нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагаанд огт зарцуулдаггүй байна. Уг нь тус аймаг 1.2 тэрбум төгрөгийг энэ чиглэлээр “олсон” боловч байгалийг хамгаалах, нөхөн сэргээхэд сохор зоос ч буцаан төлсөнгүй.
Мөн Сэлэнгэ, Баянхонгор аймгууд байгальд буцаан төлсөн дүн нь “хамгийн бага” ангиллыг тэргүүлж байна. Тухайлбал, Баянхонгорчууд 2.1 тэрбум төгрөгийг “байгалийн нөөц ашигласны төлбөр” хэмээн хураан авсан ба хуулийн дагуу 926 сая төгрөгийг байгальд буцаан зориулах ёстой байтал дөнгөж 70 сая төгрөгийг л буюу 8%-ийг нь зарцуулсан дүн мэдээтэй байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс хамгийн өндөр орлого олсон нь нийслэл Улаанбаатар, Өмнөговь, Булган аймгууд байна. Гэвч тэд ч хуулийг тун муу хэрэгжүүлсэн байх ба УБ хот л гэхэд байгальд буцаан зарцуулсан дүн нь дөнгөж 10% байгаа юм. Улсын хэмжээн дэх нийлбэр дүнгээр бид байгалийг ашиглаж 150 тэрбум төгрөг олсныхоо 12 тэрбумыг нь л буцаан зарцуулжээ.
Эндээс бид байгалиас ямар ихийг авдагч, буцаан өгдөггүй нь мөнгөн дүнгээр тодорхой болж байна.
Хуулийн зохицуулалтыг та ЭНД дарж үзэх боломжтой. 

https://tsahiur.mn/n/s/11628
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn