В.Путин: Москва, Абу-Дабигийн харилцаа тогтвортой байдлын чухал хүчин зүйл

320

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайянтай Санкт-Петербург хотноо уулзахдаа хоёр улсын харилцаа нь бүс нутгийн төдийгүй дэлхийн тогтвортой байдлыг хадгалах чухал хүчин зүйл юм гэж мэдэгджээ. "Өнөөгийн дэлхийн харилцаа ээдрээтэй байгаа хэдий ч Орос, АНЭУ-ын харилцаа бол бүс нутгийн төдийгүй дэлхийн тогтвортой байдлын чухал хүчин зүйл гэж хэлж болно" гэж В.Путин онцлон тэмдэглэсэн байна. ОХУ, АНЭУ-ын үйл ажиллагаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулахад чиглэгдсэн гэж Оросын Ерөнхийлөгч онцолжээ.  В.Путин мөн АНЭУ-ын Ерөнхийлөгчтэй Сирийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх нь түүнд чухал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

ОХУ, АНЭУ нь “ОПЕК+” бүлгийн хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд энэхүү бүлгийн орнуудын шийдвэр хэний ч эсрэг чиглээгүй гэж В.Путин хэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “Запорожье” АЦС-ын эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар АНЭУ-ын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна. Үүний зэрэгцээ АНЭУ-ын мэдээллийн “WAM” агентлагийн мэдээлснээр, Мухаммед бен Заид Аль Нахайян мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх үеэрээ улс орон нь Орос, Украины хооронд зуучлахад бэлэн байгааг дахин илэрхийлжээ.  АНЭУ-ын гурав дахь Ерөнхийлөгч тавдугаар сарын 14-нд Холбооны дээд зөвлөлөөс энэ албан тушаалд сонгогдсоноосоо хойш анх удаа мягмар гарагт ОХУ-д айлчилжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn