БАЯН-ӨЛГИЙ: Органик хүнсний эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцэж байна
Өнөөдөр /2022.09.09/ Баян-Өлгий аймагт ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран "Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах-экспортын боломж" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт аймгийн Хөдөө аж ахуйн газар, сумдын хүнс хөдөө аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл 60 гаруй хүн хамрагдаж хуулийн төслийн талаар нээлттэй санал солилцлоо.
Органик бүтээгдэхүүний зах зээлд эзлэх хувь жил тутам нэмэгдэж байгаа тул органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортын бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх үүднээс уг хуульд өөрчлөлт оруулах, органик хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэрэгцээ шаардлага бий болж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлаас органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулахаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, Т.Аубакир миний бие ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран "Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулахаар шат дараатай хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.