"Түмний сэтгэлд мөнхөрсөн нэрс" харилцаа дууны тэмцээнд Р.Айдос тэргүүлэв

282

УИХ-ын гишүүн Т.Аубакирын санаачилгаар казахын ард түмний ардын яруу найргийн нэгэн төрөл "айтыс" буюу харилцаа дууны тэмцээнийг энэ сарын 6-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Наурыз баярыг угтан явуулсан "Түмний сэтгэлд мөнхөрсөн нэрс" сэдэвт уг тэмцээнд Баян-Өлгий, Ховд аймгаас 20 гаруй яруу найрагч оролцсоноос Р.Айдос тэргүүн байр эзэлж, 3 сая төгрөгийн шагнал хүртлээ.
Мөн М.Зоя, А.Инкарбек, Х.Аманжол, Л.Ерген нарын яруу найрагчид удаах байруудад шалгарч 500 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр шагнуулав.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН 
Ө.НУРБОЛАТ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn