“Хүрээлэн байгаа орчноо хамгаалья” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

0

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчноо хамгаалья” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныдүн гарлаа. Уралдааны эхний шатанд 37 оролцогч оролцсоноос хоёрдугаар шатанд 5 оролцогч шалгаран илтгэх чадвараараа өрсөлдсөн байна. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд “Эрдмийн эхлэл” сургуулийн 11-1 ангийн сурагч Г.Нармандах, 2-р байранд Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 12В ангийн сурагч Б.Тэмүүлэн, 3-р байранд Улаанбаатар хотын Орчлон сургуулийн 12А ангийн сурагч Г.Маралмаа, тусгай байранд Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн 7Г ангийн сурагч Ч.Батцэрэг, “Эрдмийн эхлэл” сургуулийн 12-1 ангийн сурагч Н.Анударь нар шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газартай хамтран зохион байгуулсан “Хүрээлэн байгаа орчноо хамгаалья” сэдэвт эссэ бичлэгийн уралдааннь ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудаар дамжуулан иргэдийн хүрээлэн байгаа орчноо хайрлан хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, дадал суулгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байжээ. Оролцогчдын хувьд хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах талаар сонирхолтой санаануудыг дэвшүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс талархалтай байлаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn