Тарваганы тулам тээвэрлэж, худалдахыг завдсан иргэдийг 12 сая төгрөгөөр торгожээ

350

Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт хийж байна. Шалган нэвтрэх товчоогоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан 30 удаагийн зөрчил, хот дотор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдаж, худалдан борлуулахыг завдсан 12 зөрчлийг тус тус илрүүлжээ.
Тарваганы түүхий туламнуудыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 заалтуудыг үндэслэн “Экологи-Эдийн засгийн үнэлгээгээр”
Эр тарвага – 170.000 x 2 = 340.000 төгрөг,
Эм тарвага – 200.000 x 2 = 400.000 төгрөгийн үнэлгээгээр тооцон нийт 12.600.000 төгрөгийн торгууль, 45.078.000 төгрөгийн нөхөн төлбөр тус тус тооцож ажиллалаа.
Мөн зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураан авч улсын орлого болгох хуулийн зүйл заалттай байдаг. Иймд иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнах, барих, түүний гаралтай түүхийг эдийг худалдах, худалдан авах, хот суурин газарт оруулах зэрэг зөрчил гаргахгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: НМХГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn