БАЯН-ӨЛГИЙ | Нийгмийн даатгалын албан тушаалтнууд болон эмч нарыг шүүж байна

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтан, мэргэжилтэн зэрэг нийт 49 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж байна.
Дээрх албан тушаалтнуудыг эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдаагүй иргэдээс авлига авч, хөдөлмөрийн чадвар алдалтыг хууль бусаар тогтоож тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөл бүрдүүлсэн гэх хэрэгт холбогдуулан шалгасан.