БНХАУ-ын худалдааны тэнцэл анх удаа $1 их наядын ашиг давлаа

6

БНХАУ-ын худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1 их наяд ам.долларыг давлаа. Хятадын үйлдвэрлэгчид Ерөнхийлөгч Доналд Трампын татвараас зайлсхийхийн тулд арваннэгдүгээр сард АНУ-аас бусад зах зээл рүү бараагаа түлхүү гаргажээ. Европ, Австрали болон Зүүн Өмнөд Ази руу хийсэн экспорт нь эрс нэмэгджээ.Харин АНУ руу хийсэн экспорт өмнөх жилийн мөн үеэс бараг гуравны нэгээр буурсан байна.
“Capital Economics”-ийн Хятадын эдийн засаг судлаач Зичун Хуан "АНУ, БНХАУ хэлэлцээрийн хүрээнд гаалийн татварыг бууруулсан. Гэхдээ энэ нь өнгөрсөн сард АНУ руу хийх экспортыг өсгөж чадсангүй. Харин Хятадын нийт экспортын өсөлт сэргэсэн" гэж хэлжээ.
Тэрбээр мөн "БНХАУ-ын экспорт цаашид ч тогтвортой байна гэж бид таамаглаж байна. Ирэх жил тус улс дэлхийн зах зээлд эзлэх хувиа үргэлжлүүлэн ихэсгэнэ. Экспориын чиглэлийг өөрчилж байгаа нь АНУ-ын татварын дарамтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна" гэж нэмж хэлсэн байна.
БНХАУ-ын Гаалийн алба мэдээлснээр экспорт арваннэгдүгээр сард өмнөх жилийн мөн үеэс 5.9 хувиар өсжээ. Энэ нь аравдугаар сард 1.1 хувиар буурч байсантай харьцуулахад сайжирсан өөрчлөлт юм. “Reuters” агентлаг эдийн засагчдаас санал асуулга авч экспорт 3.8 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байснаас давсан үзүүлэлт боллоо.
Импорт 1.9 хувиар өссөн нь аравдугаар сарын 1 хувийн өсөлтөөс нэмэдсэн байв. Гэхдээ эдийн засагчид импорт 3 хувиар өснэ гэж таамаглаж байсан юм.
БНХАУ-ын худалдааны тэнцлийн ашиг арваннэгдүгээр сард 111.68 тэрбум ам.долларт хүрсэн нь хүлээлтийг давсан аж. Энэ нь зургаадугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Эдийн засагчив 100.2 тэрбум ам.доллар байна гэж таамаглаж байв. Аравдугаар сард худалдааны ашиг 90.07 тэрбум байсан юм. 
Ингэснээр оны эхний 11 сарын худалдааны тэнцлийн ашиг түүхэндээ анх удаа 1 их наяд ам.долларыг давжээ.
2024 оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялалт байгуулснаас хойш Бээжин экспортын зах зээлээ төрөлжүүлэх ажлаа эрчимжүүлсэн. БНХАУ Зүүн Өмнөд Ази болон Европын Холбоотой худалдааны харилцаагаа илүү гүнзгийрүүлж байна. Мөн бага татвартай бүсэд нэвтрэхийн тулд БНХАУ-ын компаниуд дэлхий даяар үсгэсэн сүлжээг ашиглаж, шинэ үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулах болжээ.
Арваннэгдүгээр сард БНХАУ АНУ руу хийсэн  экспорт жилийн өмнөхөөс 29 хувиар буурчээ. Харин Европын Холбоо руу хийсэн экспорт 14.8 хувиар өссөн байна. Австрали руу хийсэн экспорт 35.8 хувиар огцом өссөн бол Зүүн Өмнөд Азийн орнууд руу хийсэн экспорт 8.2 хувиар нэмэгджээ.
Аравдугаар сарын 30-нд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хоёр уулзаж, зарим татварыг бууруулахаар тохиролцсон билээ. Тэгсэн ч АНУ руу БНХАУ хийх экспорт буурсаар байгаа юм.
Одоогийн байдлаар АНУ-аас БНХАУ-ын  бараа бүтээгдэхүүнд ногдуулж татвар дунджаар 47.5 хувьтай байгаа юм. БНХАУ-ынын экспортлогчид 40 хувиас дээш гаалийн татвартай орнуудаас ашиг олох боломжгүй гэж эдийн засагчид тооцоолдог юм. Ийм учир БНХАУ экспортын чиглэлээ төрөлжүүлж АНУ-ын тарифын дарамтыг бууруулж байна.

Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn