Орон нутгийн онцлогт тохируулан хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг онцоллоо

11
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г. Ариунбуян нар Ховд аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн бэлтгэл, хариу арга хэмжээний талаар мэдээлэлтэй танилцлаа.
Тус аймгийн хувьд аюулгүй нөөцөд 824 тн өвс, 120 тн тэжээл, 56.4 тн эрдэст тэжээл бэлтгэсэн. Аймгийн хэмжээнд 1883 өрхийн 1036.0 мянган толгой мал отроор өвөлжих дүн гарсан бөгөөд мал аж ахуйн бэлтгэлийн хангалт 84.1 хувьтай байна.
Нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац 1-ээс дээш олон дахин хэтэрч гарсан нь өвөл, хаврын улиралд мал онд орох нөхцөл хүндэрч, эрсдэл үүсч болзошгүй байгааг танилцууллаа.
Шадар сайд Х.Ганхуяг зудын эрсдэлийн үнэлгээ, урьдчилсан төлөвөөр Ховд аймаг нь их эрсдэлтэй байгааг онцолж, отроор яваа иргэдэд болон орон нутгийн малчид, иргэдэд эрүүл мэндийн болон бусад төрийн үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх ажлыг тогтмол зохион байгуулах, өвөлжилт хүндэрсэн үед орон нутгийн онцлогт тохируулан оновчтой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn