Байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа

0
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг ОБЕГ-ын дэргэдэх “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрлэлийн төв”-123 дугаар ангид ажиллаж, албаны үйл ажиллагаа болон байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, гамшгаас хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа. 
Тус анги нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтыг хангах, бодлого төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор орон нутгийн хүрээнд Онцгой байдлын газар, хэлтсүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ шинжилгээ хийж, бүс, орон нутгийн цаг агаар, байгалийн тогтоц, уур амьсгалын онцлогт нийцсэн түргэн ургалттай тарьц, суулгацын үрслэлтийг судалж хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулан үр бэлтгэх, нөөцлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.
Мөн орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангаас зарласан төслийн шалгаруулалтад тэнцэж, “Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цаашид тус ангиас гал түймэрт өртсөн ой мод, ногоон байгууламжийн бодит хохирол, доройтлын шалтгаан  нөхцөлд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж, ойн хамгаалалт, нөхөн сэргээн тарьж ургуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг энэ үеэр танилцууллаа.
Бригадын генерал Ц.Ганзориг  алба хаагчидтай уулзах үеэрээ Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль, эрх зүйн орчинг мөрдлөг болгож,.алба хаагч бүр ёс зүй, бие бялдар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж ажиллахыг үүрэг болгоод, ажлын амжилт хүслээ.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn