Керамик барималч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн гишүүн уран бүтээлч болов

46

Керамик барималч, уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон улсын уран бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
Энэхүү гишүүнчлэл нь түүний уран бүтээлийг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлсний тод илрэл бөгөөд Монголын соёл, урлагийн нэр хүндийг дэлхий дахинд өргөсөн чухал үйл явдал боллоо гэж Соёл, урлагийн газраас мэдээлэв.
Керамик барималч Н.Сүхбүрэн уран бүтээлдээ хүний оршихуйн мөн чанарыг орчин үеийн урлагийн чиг хандлагатай хослуулж, керамикийн урлагийг шинэ түвшинд хөгжүүлж буй юм. Тэрбээр 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуульийг керамик уран бүтээлч мэргэжлээр төгссөн бол 2013 онд Өмнөд Солонгосын Сөүл хотын “Мёнжи” их сургуульд суралцсан байна. Н.Сүхбүрэн нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МУЭ-ийн шагналт барималчин юм.
Ташрамд дурдахад, түүний “Инээмтгий хайр” бүтээл Дүрслэх урлагийн 2023 оны шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарч байв.
Түүний урласан зарим бүтээлээс толилуулж байна.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn