Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах олон улсын үзэсгэлэн нээгдлээ
“Их Алтай” дүрслэх урлагийн холбооны албан ёсны нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов. Уг арга хэмжээний хүрээнд “Их Алтай” дүрслэх урлагийн холбооны олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэн Монголын урчуудын Эвлэлийн түүхт 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
“Нутагтаа амьдарч байгаа уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, урлагийн олон урсгал чиглэлийг таниулах, уран бүтээлийн чанарыг сайжруулахад тус үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтойг “Их Алтай” дүрслэх урлагийн холбооны тэргүүн Д.Мурат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов. Үзэсгэлэнд Оросын холбооны улс, Нийслэл Улаанбаатар хот, баруун бүсийн болон манай аймгийн зураач, уран бүтээлчид оролцож байна.
Дөрөвдүгээр сарын 23 хүртэлх үргэлжлэх үзэсгэлэн аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт дэлгэгдээд байна.
Та бүхэн хүрэлцэн ирж уран бүтээлчдийн ертөнцөөр аялж мэдлэг оюун ухаан мэлмийгээ мялаагаарай.