АНУ-ын шүүх Трампын татварын бодлогыг хүчингүй болголоо

АНУ-ын шүүх Трампын татварын бодлогыг хүчингүй болгож, түүнийг шийдвэрийг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзлээ.
Тодруулбал Нью-Йорк дахь Олон улсын худалдааны шүүхээс лхагва гарагт гарсан шийдвэрт “АНУ-ын Үндсэн хуульд гадаад орнуудтай хийх худалдааг зохицуулах онцгой эрхийг Конгресст олгосон.
Шүүх татварын бодлогыг үр дүнтэй эсэхийг шүүхгүй. Гэхдээ хуульд зөвшөөрөгдөөгүй учраас хууль бус үйлдэл юм” гэж дурджээ.
Дээрх шийдвэрийн дараа Трампын засаг захиргаа давж заалдах хүсэлт гаргасан байна.
Энэ оны дөрөвдүгээр сард Дональд Трамп өргөн хүрээтэй татварын бодлогоо танилцуулсан. Үүний дараа дэлхийн санхүүгийн зах зээл ихээхэн савласан бөгөөд зарим улс орнууд хариу арга хэмжээ авахаа ч мэдэгдээд байв.
Трампын “Чөлөөлөх өдөр” хэмээн нэрлэсэн энэ татварын бодлогын эсрэг АНУ-ын 13 муж болон бусад жижиг бизнес эрхлэгчид гомдол гаргасан юм.
Эргэн санавал АНУ-ын бараанд татвар ногдуулдаг 180 гаруй улсад "хариу татвар" буюу тэдний тогтоосон татварын талтай тэнцэх хэмжээний татварыг эргүүлэн ногдуулах шийдвэрийг Трамп гаргасан.
Гэхдээ үүнээс долоо хоногийн дараа татварын хэрэгжиж эхлэх хугацааг 90 өдрөөр сунгаж байв.
Эх сурвалж: Reuters