Тоор жимс амьдрал уртасгадаг болохыг тогтоожээ

20

Японы Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд хөгшрөлттэй тэмцэхэд чухал хүчин зүйл болж болох тоорын онцгой чанарыг нээлээ гэж “Asian Journal of Longevity Research” сэтгүүлд бичжээ.
Токиогийн Анагаах ухааны их сургуулийн геронтологийн мэргэжилтэн Кензо Хашимотогийн ярьснаар, тоор жимсэнд бие организмд хөгшрөлтийн өөрчлөлтүүдийг удаашруулах чадвартай онцгой бодисуудын нэгдэл байдаг байна. “Тоор нь биологийн идэвхт нэгдлийн жинхэнэ “эрдэнэсийн сан” юм. Уусдаг болон уусдаггүй эслэгийн хослолын тусламжтай тоор жимс нь бие организмд асар хүчтэй хамгаалалт бий болгодог” гэж Хашимото онцолжээ.
Тоор жимсэнд агуулагддаг бета-каротин, полифенол зэрэг антиоксидантууд хорт хавдрын эсийг сонгон устгахдаа эрүүл эсийг хөнддөггүй болохыг судалгааны явцад эрдэмтэд тогтоожээ. Ингэхдээ гүйцэд боловсорсон тоор жимсний ашигт бодисууд дээд хэмжээтэй байдаг байна. Судалгаагаар, тоорыг тогтмол хэрэглэвэл насыг 23 хувиар уртасгадаг болохыг тогтоосон тул эл жимс нь эрүүл амьдралын хугацааг уртасгах энгийн бөгөөд үр дүнтэй арга болох талтай гэж эрдэмтэд онцолжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bayan-ulgii.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Bayanulgii.nutag.mn